Орос улс ЕХ, Донын Ростовт болох дээд хэмжээний уулзалтаар өргөн хэмжээний асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Уулзалт 5-р сарын 31-нээс 6-р сарын 1-ний хооронд болно. Энэ тухай Орос улсын ГХЯ-ны орлогч сайд Александ Грушко уулзалтын өмнөхөн мэдэгдлээ. Яриа хэлэлцээ үр бүтээлтэй болно гэж үзэж байна, учир нь ойрхи Дорнодын зохицуулалтын асуудал, далайн дээрэмчидтэй хийх тэмцэл болон шинэ аюул заналыг сөрөн зогсох нийтлэг асуудлаар Орос улс, ЕХ-ны байр суурь ижил төсөөтэй байгаа юм. Харин талууд зөвхөн байр сууриа нийцүүлээд зогсохгүй, дээд хэмжээний уулзалт дээр олон улсын хэлэлцээрийн хүрээнд тодорхой практик үйл ажиллагааг зохицуулах ажлыг ярилцана. Орос улс ЕХ-ны харилцан хамтын ажиллагаа сүүлийн үед зөвхөн санал солилцоод зогсохгүй, жинхэнэ амьд асуудлаар бодит туслалцааны хүрээг хамарч байна. Жишээ нь денгеж саяхан Москва, ЕХ-ны, ЕАБНУ болон Чад улсуудад явуулсан ажиллагаанд бодит туслаж үзүүлсэн билээ. Халуун цэгүүдэд явуулж байгаа энэ хамтын ажиллагааг хоёр тал өндөр үнэлэж байна гэж Александр Грушко хэлээд: Энэ туршилтыг үндэслээд Орос улс, ЕХ, хямралын зохицуулалтын хүрээнд ЕХ-той хамтын ажиллагааны үндсэн хэлэлцээр байгуулж болох үлгэр жишээ зөвлөлгөөнийг эхлэх тухай тохиролцсон байна. Энэ хэлэлцээр, Европын орон зайн аюулгүй байдлыг бэхжүүлээд зогсохгүй, даяарчлалын бүс нутгийн эх бичигт гол үүрэг гүйцэтгэж байгаа хүчний туйлуудын хамтын ажиллагааны хүрээнд зайлшгүй шаардлагатай байгаа даяарчлалын аюулгүй байдлын системийн тулгууруудын нэг болж болох билээ гэж хэллээ.
Дээд хэмжээний уулзалт дээр бас ЕХ-ны орнууд болон Орос улсын хооронд визгүй зорчих асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Визгуй зорчих асуудалд тулгарах техникийн саад тотгор байхгүй харин талуур тэр тусмаа ЕХ баримт бичигт гарын үсэг зурах асуудлыг тооромзлож байна гэж Александр Грушко хэлээд: Улс төрийн талаар тодорхойлох цаг болсон гэж бид чин сэтгэлээсээ үзэж байна. Ростовд болох дээд хэмжээний уулзалт энэ яриа хэлэлцээг зарчмын түвшинд хүргэх болно гэдэгт найдахыг хүсэж байна. Үндсэндээ бид бүх зүйлд бэлэн байна, хамгийн гол нь, манай түншүүд энэ асуудлыг яриа хэлэлцээнээс, үйл хэрэг болгох явцийг хэрхэн харж байгааг л мэдэх хэрэгтэй байна. Бие биендээ шаардлага тавьсан хязгааргүй жагсаалтыг явуулах асуудлыг ярьж байгаа биш юм. Визгүй зорчих горимын талаархи хамтын хэлэлцээрийг дагалдах зайлшгүй бодит зүйлийн тухай ярьж байгаа юм гэлээ. ЕХ-нд тулгараад байгаа хямралын сургамжийн талаархи санал солилцох асуудлыг тойрон гарахгүй нь ойлгомжтой. Энэ асуудал Орос улсын хувьд бас баяр хөөртэй зүйл биш. Москва, ЕХ-ны дээрээсээ гуравт ордог түнш нь юм. Тус улс, ЕХ-ны орнуудын эдийн засгийн тогтвортой байдлыг сонирхож байгаа нь зүй ёсны хэрэг юм.