БН Солонгос улсын Хупо хотод «Корей Кар интернайшнель яахт райс 2010» тэмцээн боллоо. Энэ дарвуулт завины тэмцээнд Орос улсыг Приморын хязгаарын 10 дарвуулт завины баг төлөөлсөн байна. Гурван уралдааны дүнгээр приморын тамирчид өндөр үр дүн үзүүлсэн байна. Оросын тамирчид уралдаан тус бүрт хоёр ангилалд шагналт байр эзэлсэн байна. Цагт агаарын хүнд нөхцлөөс болоод тэмцээн хугацаанаасаа өмнө дууссан ба Токдо-Хупогийн хоорондох хамгийн урт зайны уралдаан болоогүй байна. Ийм учраас болох ёстой байсан дөрвөн уралдаанаас гурав нь л болсон байна.