Мексикийн буланд асгарч байгаа нефтийг зогсоох гэсэн оролдлого амжилтгүй боллоо. Энэ ажиллагаа лхагва гаригт эхлэсэн юм. «Бритиш Петролеум» компанын мэргэжилтнүүдийн боловсруулсан төлөвлөгөөний дагуу цооног руу технологийн хүнд шингэнийг цутгаж дараа нь тусгай уусмалаар цементжүүлэх ёстой байлаа. Хийсэн ажлынхаа үр дүнг үзэхийн тулд баасан гаригт энэ ажиллагааг зогсоосон байна. ВР компанын хийсэн шалгалтаар, энэ арга үр ашиггүй гэдэг нь илэрчээ. Энэ тухай тус компанын ерөнхий инженер Дуг Саттлс «Ассошиэйтэд пресс» агентлагт ярьсан байна. Түүний хэлснээр одоо «мэргэжилтнүүд өөр арга барилыг сонгож байна». Нефтийн толбо, америкийн Луизиана, Алабама, Миссисипи штатуудад аюул учруулаад зогсохгүй энэ бүс нутгийг экологийн сүйрэлд хүргэж мэднэ.