Оросын хийн эхний киловатт-цаг хэсэг, өнөөдөр «Хойд урсгал» хоолойгоор Герман улсад хүрнэ. «Хөх түлшний» энэ билиг тэмдэгийн хэсэг, Орос улсаас европд тасаралтгүй нийлүүлэх байгалын хийн эхлэлийг тавьж өгч байгаа юм. Европын хэрэглэгчид зориулсан оросын байгалын хийн эхний хэсэгтэй дарвуулт онгоц Выборг хотоос гарч, Грайфсвальд руу хөвнө. «Хойд урсгал» хийн хоолой тавих яг тэр маршрутаар хөлөг онгоц хөвөх болно. Энэ хийн хоолойг зөвхөн дараа жил ашиглалтанд оруулна, тийм учраас энэ үйл ажиллагаа, билиг тэмдэгийн шинжтэй юм. Энэ хийн хоолой Балтын тэнгисийн ёроолоор тавигдах бөгөөд Калининград муж, Финлянд, Швец, Нидерланд, Их британ улсуудад цэнхэр түлшийг хүргэх юм. «Хойд урсгал» хийн хоолойн төслийг хэдэн жил болвсруулж байна. Европын комисс, 2000 онд энэ хоолойд транс европын гэсэн статус олгосон билээ.