Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр Санкт-Петербургт болж байгаа ерөнхийлөгчийн нэрэмжит анхны сэлүүрт завины уралдааны төгсгөлийг узэж сэлүүрт завины спортын ахмад тамирчидад төрийн шагнал гардуулна. Энэ тэмцээнийг хотын өдөрт зориулсан бөгөөд бямба гаригт гараандаа орсон билээ. Орос улсын сэлүүрт завины хүчтэй тамирчид, Кембриджийн их сургуулийн болон америкийн Йелийн их сургуулиудын алдартай багынхантай өрсөлдөж байна. Тэмцээнд мөн Польш, Герман, Украин, Белорус улсууд болон бусад орны тамирчид оролцож байна. Ерөнхийлөгчийн нэрэмжит анхны сэлүүрт завины тэмцээн болох газраар петербургийг тохиолдолоор сонгож аваагүй юм. Нэгдүгээр Петр хаан 18 дугаар зууны эхээр оросын «Невский флот» анхны клубыг байгуулж, сэлүүрт завины зургыг гаргаж дүрэмд сэлүүрт завиар заавал хичээллэх заалтыг оруулсан билээ. 2010 онд Орос улсын сэлүүрт завины спортын 150 жилийн ойг тэмдэглэж байна.