Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаар хийсэн НҮБ-ийн бага хурлын тунхаглалыг Израиль улс зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ тунхаглал «Ойрхи Дорнодын бодит байдалд нийцэхгүй байна» гэж тус улс үзжээ. Энэ тухай бямба гаригт израилийн ерөнхий сайдын хэвлэлийн албанаас мэдэгдсэн гэж ИТАР-ТАСС уламжиллаа. НҮБ-ийн цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээний тоймлосон бага хурлаар, баасан гаригт 2012 онд Ойрхи Дорнодод үй олноор хөнөөх зэвсгээс ангид бүс байгуулахыг уриалсан тунхаглалыг батласан билээ. Энэ асуудлыг төгсгөлийн баримт бичигт, арабын орнуудын шаардлагар оруулсан юм. Израиль улс ЦЗҮДГ-нд нэгдээгүй юм. Израиль улсыг цөмийн зэвсэгтэй гэж үздэг боловч хэн ч үүнийг албан ёсоор батлаагүй, үгүйсгээгүй билээ.