Орос, Казахстан улс энэ оны 7-р сарын 1-ээс Белорусын оролцоогүй хоёр талын үндсэн дээр Гаалийн хуулийг мөрдөж эхэлнэ. Орос улсын ерөнхий сайд В.Путин, Казахстаны ерөнхий сайд Карим Масимов нар өчигдөр Санкт-Петербург хотноо Гаалийн холбооны Дээд байгууллагын хуралдааны үеэр энэ талаар тохиролцжээ. Нефтийн гаалийн татварын асуудлыг шийдээгүйн улмаас Белорусын ерөнхий сайд Сергей Сидорский хуралд оролцсонгүй. Белорус нэлээд хожуу шатанд Гаалийн холбоонд нэгдэнэ гэдэгт найдаж байгаагаа В.Путин, Карим Масимов нар илэрхийлэв.