Орос улсын Бүгд найрамдах Башкир улсад улаан армийн дайчин Рамазан Аюповын ар гэрийнхэн дайн дууссанаас хойш 65 жилийн дараа түүний фронтоос бичсэн захидлыг хүлээж авлаа. Шуудан зөөгч 1941 онд фашистудад олзлогджээ. Энэ бүх хугацаанд захидлыг Австрийн музейн санд хадгалж байсан байна. Энэ жил захидлыг эх оронд нь буцаахаар шийджээ. Украинд захидлыг музейд шилжүүлж, Орос улсад захидал очих хүнийг хайхаар шийдсэн байна. Эрэл талаар болсонгүй. Фронтоос бичсэн захидлыг Рамазан Аюповын 80 настай дүү нь авчээ. Захидал илгээсэн дайчин дайныг хөндлөн гулд туулж, эсэн мэнд үлджээ. Тэрээр гэртээ ирээд, сурч, багшаар ажиллаж, гэрлэж 5 хүүхэд өсгөж, 1989 онд нас нөгчсөн байна.