Солонгосын хойгийн байдлыг цаашид хурцатгаж болохгүй гэж Орос, БНАСАУ хэллээ. Өмнөд Солонгосын “Чхонан” хөлөг сөнөснөөс үүдэлтэй өнөөгийн хямарлаас гарах арга зам хайхын тулд тэд үргэлжлүүлэн зөвлөлдөхөд бэлэн болохоо мэдэгдэв. Орос улсын Гадаад хэргийн сайд Алексей Бородавкин Умард Солонгосоос Москвад суугаа элчин сайд Ким Ён Жэтэй уулзасны дараа энэ тухай мэдэгдэв. “Чхонан” хөлөг 3-р сарын 26-нд Шар тэнгист живж, 46 далайчин үрэгдсэн юм. Умард Солонгос шунгагч мина харваснаас хөлөг онгоц живсэн гэж Сөүл мэдэгджээ. Хоёр орны харилцаа эрс хурцадах шалтгаан болсон энэ хэрэгт Пхеньян оролцсоныг Умард Солонгос няцааж байна.