Польшийн ерөнхийлөгч Лех Качиньскийн нисэх онгоц Смоленск орчимд осолдсон хэргийг мөрдөн шалгахтай холбоотойгоор Польш улс оросын талд ямар нэг эргэлзээ байхгүй. Улсын Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Константин Косачев Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорскийтай Варшав хотод уулзасны дараа энэ тухай мэдэгдэв. Орос улс 5-р сарын 31-нд ерөнхийлөгчийн нисэх онгоцны хар хайрцагны бичлэгийн хуулбарыг Польшид өгнө. Урьдчилсан мэдээгээр 96 хүний аминд хүрсэн энэ эмгэнэлт үйл явдлын шалтгаан нисэх онгоц өтгөн манантай нөхцөлд буухдаа модны оройд торж, сүйрсэн байна. Нисэгчид нисэх онгоцны автомат үзүүлэлт аюулыг анхааруулсан ч, үүнийг үл ойшоож, онц эрсдэлтэй алхам хийжээ.