Таиландын засгийн газар өнгөрсөн долоо хоногт сөрөг хүчний олон нийтийг хамарсан эсэргүүцлийн ажиллагаатай холбогдуулан нийслэл Бангкок болон зарим дүүрэгт тогтоосон хөл хорих цаг, онц байдлын горимыг цуцаллаа. Улс орны байдлыг хяналтанд авсан гэж ерөнхий сайд Апхисит Ветчавива мэдэгдэв. Улс орны шинэ түүхэнд цагдаа, жагсагчдын хооронд хамгийн ширүүн мөргөлдөөн
Бангкокт болсны дараа 5-р сарын 19-нд тус улсад онц байдал тогтоосон юм. Тэнд 4-р сарын 10-аас 85 орчим хүн үрэгдэж, 2000 орчим хүн шархадсан юм. Ерөнхий сайд асан Таксин Чинаватраг дэмжиж байгаа сөрөг хүчин парламентыг тарааж, бүх нийтийн сонгууль явуулахыг шаардсан юм.