Пакистаны цагдаагийнхан Лахор хотын лалын сүмд халдсан хоёр сэжигтнийг халуун мөрөөр баривчиллаа. Зэвсэгт этгээдүүдийн халдлагад амь үрэгдсэн хүмүүсийн тоо баасан гаригт 80 болж, 100 гаруй хүн шархадсан юм. Цагдаагийн тусгай ангийнхан 2000 мөргөлчийг барьцаалсан хоёр сүмд цөмрөн орсон байна. Террористудын олонхийг устгажээ. Пакистаны талибан хөдөлгөөнийхөн халдлагын хариуцлагыг хүлээсэн байна.