Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх  гэрээний тухай НҮБ-ын тойм бага хуралд оролцогчид төгсгөлийн Тунхаглалыг сайшаалаа. Бага хуралд оролцогч 189 орны төлөөлөгч үүнийг баасан гаригт санал нэгтэй батлав. 28 хуудас баримтанд Орос, АНУ, Их Британи, Франц, Хятад зэрэг цөмийн зэвсэгтэй 5 гүрэн цөмийн зэвсгээ хорогдуулахаар баталжээ. Үүнээс гадна Тунхаглалд “Ойрх Дорнодод цөмийн зэвсэг, бусад үй олноор хөнөөх зэвсгээс ангид бүс байгуулах” олон улсын бага хурлыг 2012 онд зохион явуулахыг уриалжээ. Цөмийн зэвсэгтэй гэдгээ албан ёсоор зарлаагүй Израилийг энэ зэвсгээс татгалзуулахын тулд арабын орнуудын хүсэлтээр энэ бага хурлын төгсгөлийн баримт бичигт энэ зүйлийг оруулжээ. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд 1968 онд гарын үсэг зурсан юм. Орос, Их Британи, АНУ, Хятад, Франц таван улсын цөмийн статусыг үүгээр бэхжүүлж, цаашид цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхээс сэргийлэхийг уриалжээ. Өнөөгийн байдлаар Энэтхэг, Пакистан, Израиль улс гэрээнээс гадна байна. БНАСАУ 2003 оны 1-р сард Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнээс гарч байгаагаа мэдэгдсэн юм.