Европарламентын ерөнхийлөгч Ежи Бузек Шанхай хотод болж байгаа ЭКСПО-2010 дэлхийн их үзэсгэлэнд Оросын хэсэгт очлоо. Үзэсгэлэнгийн Оросын хэсгийн үзээд сэтгэл өндөр байгаагаа тэрээр мэдэгдэв. Тэрээр хүндэт зочдын номонд үзэсгэлэн ер бусын санаатай болохыг тэмдэглэллээ. Оросын хэсэг нээгдэснээс хойш Орос, Хятад, бусад орны дээгүүр тушаалын 100 гаруй хүн үзэж сонирхожээ. ЭКСПО-2010 үзэсгэлэнгийн оросын хэсгийг 700 мянга орчим хүн сонирхосон байна. Хятадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурдаснаар оросын хэсгийг сонирхох үзэгчдийн тоо нэмэгдэх гэнэ. Шанхайн ЭКСПО-2010 үзэсгэлэн 10-р сарын 31 хүртэл үргэлжилнэ.