Норвегт “Евровидение” уралдааны шувтаргад шалгарсан уран бүтээлчдийн нэрс тодорхой боллоо. Осло хотод пүрэв гаригт уралдааны хагас шувтарга болж, өөр 10 уран бүтээлчийг сонгожээ. Ням гаригийн шөнө тайзнаа 25 хүн өрсөлдөнө. Орос улсыг төлөөлж байгаа Петра Налич хөгжмийн хамтлаг 20 дугаартай уран бүтээлээ толилуулна. Өнгөрсөн лхагва гаригт оросын дуучид эхний шатны сонгон шалгаруулалтаар шувтаргад шалгарсан юм. Оросын дуучин Дима Билан 2 жилийн өмнө энэ уралдаанд түрүүлсэн билээ.