Орос, Хятад улс мансууруулах бодисын хууль бус наймаатай тэмцэхэд хамтын ажиллагаагаа амжилттай хөгжүүлж байна. Мансууруулах бодисын наймаанд хяналт тавих Улсын албаны /МБНХУА/ захирал Виктор Иванов хятадын ажил нэгт нөхөдтэй яриа хэлэлцээ хийсний дараа Бээжинд энэ тухай мэдэгдэв. Үүний зэрэгцээ Орос, Хятад улс афганистаны мансууруулах бодисын аюул заналын талаар ижил байр суурьтай байгааг тэмдэглэв. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисов сэдвийг үргэлжлүүлнэ. Мансууруулах бодисын наймаа шинэ үзэгдэл бус харин мансууруулах бодисыг хууль бусаар нийлүүлж байгаа далайц цочирдохоор байна. Бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдалд заналхийлж байгаа хүчин зүйлийн нэг нь энэ хэмээн орчин үеийн улс төр судлаачид үзэж байна. Хар тамхины намуу цэцгийн тариалангийн уудам талбайтай Афганистан улс өнөө үед эргэлзээгүй дэлхийд мансууруулах бодисын аюул заналын хамгийн ноцтой эх сурвалж байна. Тус улс харамсалтай нь энэ муу нэрээр зүүн Өмнөд Азийн “Алтан гурвалжин”-аас ч алдаршжээ. Бээжинд болсон яриа хэлэлцээний үеэр Афганистанд үйлдвэрлэсэн мансууруулах бодис Орос, Хятад улсад орж ирж буйд талууд түгшиж байгаагаа  илэрхийлсэн гэж МБНХУА тэргүүн хэллээ. Дэлхийн мансууруулах бодисын 95 орчим хувийг үйлдвэрлэдэг Афганистанаас мансууруулах бодис оруулж байгаа асуудалд Орос, Хятад улс ижил байр суурьтай байгааг яриа хэлэлцээний үеэр тэмдэглэсэн юм. Хүн амын дунд мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүсийн тоо ихэссэнээр БНХАУ-ын Шиньжаан-Уйгурын автономит нутгийн байдлыг хурцатгаж байна гэж шинжээчид дүгнэжээ. Энэ нь тус бүс нутгийн байдлыг нэлээд тогтворгүйжүүлж болзошгүй. Төв Азийн нөхцөл байдлын талаар ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа Орос, Хятад зэрэг гүрнүүд энэ асуудлаас хойш сууж таарахгүй. Орос-Хятадын хамтын ажиллагааны хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд багтсан мансууруулах бодисын аюул заналын эсрэг тэмцэх ач холбогдлын талаар Орос улсын Гадаад хэргийн яамны Москвагийн олон улсын харилцааны улсын дээд сургуулийн ШХАБ, Зүүн Азийн судалгааны төвийн захирал Александр Лукин ярьж байна.  Афганистаны мансууруулах бодис нь хөрш орнууд тэр дундаа ШХАБ-ын гишүүн орны аюулгүй байдалд заналхийлж байгаа, мөн хамгийн ноцтой асуудлын нэг юм. Тиймээс энэ асуудлыг Орос, Хятадын холбогдох газруудын түвшинд хэлэлцэж байна. Тухайлбал Хятад улсад мансууруулах бодистай тэмцэх тусгай байгууллага байхгүй. Тус улсын олон нийтийн аюулгүй байдлын яамны хэлтэс үүнийг хариуцдаг. Тусгай ийм газар байхгүй ШХАБ-ын цорын ганц улс Хятад юм. Орос улсад мансууруулах бодисын 90 орчим хувь нь, Хятад улсад ялангуяа Шиньжаан Уйгурт мансууруулах бодисын ихэнх хэсэг Афганистанаас орж ирдэг. Олон улсын эвслийн хүчин энэ аюул занал болоод мансууруулах бодисын ургамалын тариалангийн талбайг устгахад их зүйл хийгээсээ гэж манай хоёр орон хүсч байна. Афганистанаас нийлүүлж байгаа мансууруулах бодисоос төв Ази, Орос улс, Хятад улс хамгийн их хохирч байна гэж Орос улсын МБНХУА тэргүүний Бээжинд явуулсан хэлэлцээний үеэр тэмдэглэв. Афганистанд мансууруулах бодисын наймаатай тэмцэхэд олон улсын эвслийн хүчин сулхан ажиллаж байгаа нь бүгдэд тодорхой. Энэ тэмцэлд бусад сонирхогч талыг оролцуулах хэрэгтэй юм. Олон улсын хүчний орнуудад цэргийн болон цэргийн бус ачааг агаар болон, төмөр замаар тээвэрлэх эрхийг Орос улс олгосон. Москва эдийн засгийн асуудлаар Афганистаны засгийн газартай идэвхтэй хамтран ажиллаж байна. Хятад улс юу хийж болох вэ? профессор Александр Лукинд энэ асуултыг тавилаа. Афганистаны асуудлыг шийдэхэд Хятад улс илүү их дэмжлэг үзүүлж, илүү идэвхтэй оролцоосой гэж хүсч байна. Хятад улс одоохондоо энэ асуудалд төдий л идэвхтэй оролцохгүй байна. Бээжин нөхцөл байдлыг тогтвортой болгохын тулд Афганистаны засгийн газарт эдийн засгийн дэмжлэг үзүүлэх боломжтой. Аюулгүй байдлын асуудлаарх зарим асуудлыг шийдэхэд Хятад улс оролцох бүрэн боломжтой гэж би бодож байна. Тухайлбал афганистаны цагдаагийнхныг бэлтгэхэд оролцох боломжтой. Энд янз бүрийн хувилбар байна гэж профессор Лукин хэллээ. Хятад улсын хувьд мансууруулах бодисын аюул занал шинэ хүчин зүйл биш юм. Европын гүрнүүд хар тамхиар Хятадыг өөртөө нэгтгэхийг оролдож байсан хар тамхины дайны үеийг санацгаая. “Хятад улс хар тамхичдын улс хэвээр байна. Энэ зуршил хятадуудын амин хүчийг сорж байгаа тул цэргийн хүчирхэг гүрэн болно гэж эмээх хэрэггүй” гэж 1895 онд Их Британиас Хятадад сууж байсан консул Жефф Херст хар тамхины асуудлаарх эзэн хааны комиссийн хуралдааны үеэр мэдэгдэж байсан юм. Цаг үе өөрчлөгдлөө. Хүнд мансууруулах бодисын хөнөөлт нөлөө, мансууруулах бодис урьдын адил их улс төрийн хэсэг байгаа хоёр зүйл өөрчлөгдсөнгүй.  “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисовын тайлбарыг хүргэлээ.
Орчуулсан Г.Нарангарав