Энэтхэгийн төмөр замд осол гарсны улмаас 70 гаруй хүн үрэгдэж, 200 орчим хүн гэмтэж бэртжээ. Сүйрсэн вагонд олон арван хүн хашигдсан байна. Амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Мумбай-Калькута чиглэлийн зорчигч тээврийн хурдны галт тэрэг өнөөдөр өглөө зам төмрөөс хальж, өөдөөс ирсэн таваарын вагонтай мөргөлджээ. Үүнээс өмнө галт тэргэнд дэлбэрэлт болсон байна. Улс орны дотоодын аюулгүй байдалд ноцтой аюул занал болж байгаа маогийн үзэл санааг дэмжигчид төмөр замын даланд дэлбэрэх хэрэгсэл тавьсан байж магадгүй хэмээн эрх баригчид үзэж байна.