Оросын мөрдөн шалгах байгууллагууд Ставрополь хотод босон дэлбэрэлтийн үндсэн таван хувилбарыг судалж байна. Гэмт хэргийг орон нутгийн засаг захиргаанд нөлөөлж, айлгах зорилгоор, үндэстэн хоорондын зөрчлийн хөрсөн дээр, арилжааны зөрчлийн улмаас, мөн дээрэмчдийн бүлэг үйлдэснийг үгүйсгэхгүй гэж Орос улсын прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах хорооны дарга Екатерина Данилова ИТАР-ТАСС агентлагт уламжлав. Дэлбэрэлт үйлдсэн байж болзошгүй хэд хэдэн этгээдийг шалгаж байгаа тухай тэрээр хэллээ. Ставрополь хотын төвд лхагва гаригийн орой дэлбэрэлт болсны уршгаар 7 хүн үрэгдэж, 40 гаруй хүн шархаджээ. Эмнэлэгт шархадсан 32 хүн байгаагаас 16 хүний биеийн байдал хүнд байна. Ставрополь хотод өнөөдөр гашуудлын өдөр зарлажээ.