Сан-Франциско хотноо өнөөдөр Оросын нутаг нэгтнүүдийн форум болж байна. Америкийн орос хэлээр ярьдаг хүн ам болон Орос улсын хооронд ажил хэргийн болон соёлын хамтын ажиллагааг хөгжүүлж, орос хэлний байр суурийг бэхжүүлэх нь форумын үндсэн сэдэв байна. Бага хуралд оросын дипломатчид, Америкийн олон нийт, соёл, шашны байгууллагын төлөөлөгчид оролцож байна. Тэд Калифорни муж улс дахь Оросын төвийг сонирхоно. Тэнд оросын соёлын музей, “Оросын амьдрал” сонины хэвлэлийн газар, номын сан байдаг юм.