БНАСАУ зуучлагчдын тусламжтай цөмийн зэвсэг болон баллистик пуужин бүтээхэд ашигладаг технологийг хууль бусаар экспортолж байна. Умард Солонгосын эсрэг хоригийг хянадаг НҮБ-ын шинжээчид ийнхүү мэдэгдсэн гэж Ассошэйтед Пресс агентлаг уламжлав. Тус улс давхар болон цэргийн зориулалттай технологи Иран, Сири, Мьянмад экспортолсон тухай тэд хэллээ. Хоригийг үл харгалзан Пхеньян далд үйл ажиллагаа явуулдаг компани, олон улсын гэмт бүлэглэлийн тусламжтай энэ технологийг экспортолж байна. БНАСАУ-ын энэ мэт үйл ажиллагаанд боломжоороо саад хийхийг тэд дэлхийн хамтын нийгэмлэгт уриалсан юм. Умард Солонгос цөмийн туршилт хийсний дараа НҮБ тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсан юм.