Мексикийн буланд “Бритиш Петролиум” компанийн цогцолборт осол гарсны дараа асгарч байгаа нефтийг зогсоожээ. Компанийн мэргэжилтнүүд цооногийн цоорсон хэсгийг цементийн уусмалаар бөглөжээ. Усны ийм гүнд ийм технологи урьд ашиглаж байгаагүй юм. Бетон бөглөөс сугарах аюул байна. Мексикийн буланд дөрөвдүгээр сарын эцэст осол гарсан юм. Далайд асгарсан нефтийн улмаас Америкийн Луизана муж улсын нутаг хамгийн их бохирджээ. Шинжээчдийн дүгнэснээр булангийн усанд өдөр бүр 12-25 баррель нефть асгарсан байна. “Бритиш Петролиум” компанийн удирдлагын уламжилснаас энэ тав дахин их юм. Ослын уршгийг арилгахад компани 930 сая доллар зарцуулжээ.