Орос улсын хил, иргэдийн тайван амгалан амьдралыг цаашид найдвартай хамгаална гэдэгт Д.Медведев итгэлтэй байна. Өнөөдөр баяраа тэмдэглэж байгаа хилийн цэргийн ажилтан, ахмад дайчдад ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэхдээ, улсын түүхийн туршид тэд эх орныхоо дархан хилийг хамгаалж байсныг тэмдэглэв. Энэ жил Аугаа их ялалтын 65 жилийн ой тохиосонтой холбогдуулан нацистуудтай хамгийн түрүүнд нүүр тулан тэмцсэн ахмад дайчиддаа онцгой талархалаа. Өнөө үед оросын хилийн аюулгүй байдлыг хангах нь терроризм, хууль бус цагаачлал, мансууруулах бодисын наймаа, дамын наймаа зэргийг таслан зогсоох зорилттой холбоотой гэж тэр хэллээ.