Жижиг, дунд бизнесийг дэмжихэд төрөөс нэмж 6 тэрбум рубль олгоно гэж В.Путин мэдэгдэв. Хөрөнгийг хямаралтай тэмцэх сангаас олгоно гэж орос улсын засгийн газрын тэргүүн “Ерөнхий захирал” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Энэ зорилгод засгийн газар урьд 10 тэрбум доллар зарцуулсныг В.Путин сануулав. Бизнес эрхлэгчдийг дэмжих төсвийн хөрөнгө жил ирэх тусам нэмэгдэж байна гэж тэрээр тэмдэглэлээ.