Хятад улсад дэлхийн хамгийн хурдан галт тэрэг бүтээв. Цагт 380 км байнга хурдлах чадалтай шинэ галт тэрэг Чанчун хотын үйлдвэрийн дамжлагаас гарлаа. БНХАУ-ын төмөр замын яамны захиалсан эхний 100 галт тэрэг одоо барьж байгуулж байгаа Бээжин-Шанхай хурданы галт тэргийн шугамаар хөдөлнө. Галт тэргийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, дуу чимээг бууруулсанаас гадна байгал орчинд халгүй, тохилог юм.