Орос улсын Засгийн газар стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай АНУ-тай байгуулсан хэлэлцээрийг сайшааж, парламентын доод танхим буюу Улсын Думд батлуулахаар ерөнхийлөгчид өргөн барилаа. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар 4-р сарын 8-нд Прага хотноо хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Баримт бичигт зааснаар талууд байлдааны цэнэгт хошууг 1550 хүртэл гуравны нэгээр хорогдуулна. Үүнээс гадна Орос, АНУ нутаг дэвсгэрээсээ гадна стратегийн зэвсэг байрлуулахгүй байх үүрэг хүлээнэ. Хэлэлцээрийг нэн даруй, нэгэн зэрэг батлах байр суурьтай байгаагаа хоёр орны ерөнхийлөгч мэдэгдсэн юм. Хэлэлцээр энэ жил хүчин төгөлдөр болно гэж Москва, Вашингтон үзэж байна.