Киргизийн ерөнхийлөгч асан Курманбек Бакиевийг баривчлахад туслахыг Киргиз Интерполоос хүссэн тухай түр засгийн газрын орлогч дарга Азимбек Бекназаров уламжлав. Түүний хэлснээр Бакиев хаана байгаа талаар лавтай мэдэгдэхгүй байна. Гэхдээ тэр Туркт байгаа гэх мэдээлэл байна. Хуучин ерөнхийлөгчийг хүлээлгэн өгөх тухай баримтыг урьд Белоруст илгээснийг Бекназаров санууллаа.