Москва хотын анагаах ухаан-биологийн хүрээлэнд Ангараг гаригт зохиомол нислэг үйлдэх туршилтад оролцох сайн дурын 6 хүнийг сонголоо. Туршилт 520 хоног үргэлжилнэ. Багийн бүрэлдэхүүнд оросын хоёр эмч, нэг инженер, европын хоёр инженер, мөн хятадын сансрын нисэгч сонгон шалгаруулах мэргэжилтэн багтжээ. Багийн гишүүд жил хагасын турш Ангараг гаригтай дээд зэргийн ижил нөхцөл бүрдүүлсэн тусгай цогцолборт ажиллана.