Украин одоохондоо НАТО-д элсэх бодолгүй байна гэж Гадаад хэргийн сайд Константин Грищенко мэдэгдэв. Тэрээр Киевт болсон зөвлөлгөөний үеэр хэлсэн үгэндээ Украин эвсэлтэй харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх бөгөөд гишүүнээр элсэх асуудлыг хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнөөс хассан тухай хэллээ. НАТО-д элсэхийг Украины хүн амын олонх нь дэмжихгүй байгаа бөгөөд энэ улс орны үр нөлөөтэй гадаад бодлогод сөргөөр нөлөөлж байна гэж Грищенко тэмдэглэв. Албан ёсны Киевийн шинэ бодлогыг Брюссель тайван хүлээн авч, энэ украины удирдлагын “бие даасан шийдвэр” хэмээн үзэж байгаа тухай НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Иржи Шедиви хэллээ.