Дэлхийн буддын шашинтнууд шашны хамгийн ариун баяр бурхан Буддагийн мэндэлсэн өдрийг тэмдэглэж байна. Домогт өгүүлснээр буддын шашныг үндэслэгч зөвхөн энэ өдөр мэндлээд зогсохгүй гэгээрч, бүрэн нярваанд хүрч мөнх бусыг үзүүлсэн юм. Григорианы хуанлид энэ баярыг тодорхой өдөр заагаагүй байдаг. Буддын шашинтнууд жил бүр билгийн дөрөв дэх сарын 15 дахь өдөр буюу европын сараар 5-р сарын сүүлч 6-р сарын эхэнд энэ баяраа тэмдэглэдэг байна. Буддизмыг албан ёсны шашны нэг гэж үздэг, мөн Халимаг, Буриад, Тува зэрэг гурван бүс нутаг үүнийг гол шашин хэмээн үздэг Орос улсад энэ өдрийг онц ёслол төгөлдөр тэмдэглэдэг. Бурхан Буддагийн мэндэлсэн өдөр онцгой баяр, сүсэгтнүүд хэд хоногоос үүнд бэлддэг байна. Бурхан Буддын сургаалийг ертөнцөд таниулсан гэгээрлийг бэлэгддэг цаасан дэнлүү, цэцгийн хэлхээгээр сүмийнг чимэглэж, хурал хурдаг. Сүмийн орчинд ариун мод, суврагыг тойруулан зул өргөдөг. Лам хуврага шөнөжин залбирч, бурхан Будда болон түүний шавь нарын амьдралын түүхээс сүсэгтнүүдэд өгүүлдэг. Олон сүсэгтэн өдөржин бясалгадаг байна. Сүсэгтнийг гэгээрэхэд дөхүүлдэг буддын шашны гол бүрэлдэхүүн хэсэг бясалгал юм хэмээн Москва дахь буддын шашны Бон төвийн үндэслэгч Юндрун Даргье ярьж байна. Бясалгалын хоёр төрөл байна. Бид гадаад эсвэл дотоод объектод оюун ухаанаа төвлөрүүлж, төвлөрч, хяналтандаа авч, оюун ухаанаа тайвшруулдаг. Хоёрдугаарт мөн чанарыг сэхээрнэ. Оршин байгаа жинхэнэ орчинд хүрнэ гэсэн үг юм. Оюун ухааныг хөгжүүлж, хоосон чанарыг танин мэдэнэ. Бурхан буддагийн мэндэлсэн өдөр оросын хэдэн зуун сүсэгтэн буддын шашны сүмд мөргөж, бясалгахаар ирдэг. Халимагт буддын шашныг үндэслэгч ертөнцөд мэндэлсэн энэ баярараар бүх нийтээр амардаг. Харин Буриадын Иволгийн дацанд хамба лам Дашдорж Итигэловын хөндөгдөөгүй биеийг сүсэгтнүүдэд ил гаргадаг. Итигэлов лам 1911-1917 онд Дорно Сибирийн буддын шашны тэргүүн байсан юм. Орос улсад хувьсгал гарсны дараа лам сайн дураар өндөр сэнтийгээ орхиж, үлдсэн амьдралаа сэтгэл оуюнаа дээшлүүлэхэд зориулжээ. Түүнийг амьд сэрүүнд ч янз бүрийн домог яриа байсан. Тухайлбал тэрээр Исус Христэд усан дээр явахад нь тусалсан, олон газар нэгэн зэрэг байдаг гэх мэт яриа байжээ. Итигэлов 83 жилийн тэртээ бясалгах үедээ буддын шашинтны уламжлалт бадам лянхуа байршлаар сууж бодит ертөнцийг орхисон юм. Тэрээр хамгийн сүүлд 1927 онд “Миний биеийг 30 жилийн дараа эргээрэй” гэж хэлсэн байна. Үүнээс хойш түүний суугаа биеийг 1955, 1973, 2002 онд ил гаргажээ. Олон жил газарт булаастай байсан, бадам лянхуа бясалгалын байрлалаар суусан ламын бие ил гаргах тоолонд огт муудаагүй байдаг байж. Оросын буддын шашны тэргүүн асаны хөндөгдөөгүй биеийг одоо Иволгийн дацаны шилэн хоргонд хадгалж байна. Сүсэгтнүүд жилд хоёр удаа бурхан Буддагийн адил бясалгалаар гэгээрсэн түүнийг хардаг юм.
Орчуулсан Г.Нарангарав