Оросын мөрдөн шалгах байгууллагууд Ставропольд болсон дэлбэрэлтийн үндсэн хоёр хувилбар дэвшүүлсэн гэж Хойд-Кавказын холбооны тойргийн хүчний байгууллагын эх сурвалж мэдэгдэв. Бүс нутгийг тогтворгүй болгох, үндэстэн хоорондын зөрчил маргаан дэгдээхийг оролдож байгаа хэт даврагч байгууллага, эсвэл дээрэмчдийн бүлэг энэ хэргийг үйлдсэн байж магадгүй гэж эх сурвалж тодрууллаа. Тус хотын Соёлын ордонд чеченийн бүжгийн концерт эхлэхийн өмнө 400 граммын тротилтай тэнцэх хүчтэй гар хийцийн тэсрэг бөмбөг дэлбэрчээ. Энэ үеэр 7 хүн үрэгдэж, 40 гаруй хүн шархадсан байна. Краснодарын хязгаар, Чечень, Карачево-Черкесс, Ингушет, мөн Турк, Азербайжаны гадаадын иргэн амь насаа алджээ. “Алан хядах ажиллагаа” зүйлээр эрүүгийн хэрэг үүсгээд байна. Ставропольд 5-р сарын 28-нд гашуудал зарлажээ.