Сибирийн Якутын бүх дүүрэгт долоо хоногийн өмнө Лена мөрөн үерлэснээс тогтоосон онц байдлыг цуцаллаа. Байгалийн гамшигийн улмаас тус бүгд найрамдах улсын 7 мянга орчим хүн хохирчээ. Одоо цөнийн доод хөвөө Лена мөрний адгаас 838 км зайд байгаа тул суурин усанд автан аюул нүүрлээгүй. Якутын нутагт пүрэв гаригт Лена мөрнөөр гатлага онгоц явж байна. Мөс хайлтал энэ онгоц Якутын төв хэсгийн баруун, зүүн эргийг холбох цорын ганц “гүүр” болно.