Орос улсын санхүү-зээлийн системийг дэмжих нь засгийн газрын үйл ажиллагааны тэргүүн зэргийн чиглэлийн нэг байна. Санкт-Петербург хотод өнөөдөр эхэлсэн Олон улсын банкны конгресст оролцогчдод Орос улсын ерөнхий сайд В.Путины илгээсэн мэндчилгээ үүнийг гэрчилж байна. Нийгэм-эдийн засгийн тулгамдсан зорилтыг хэрэгжүүлэхэд банкны салбарынхан үр бүтээлтэй оролцоно гэдэгт улс орны удирдлага найдаж байгаа тухай ерөнхий сайд тэмдэглэв.