Өмнөд Солонгосын хөлөг хоёр орны тэнгисийн хилийг зөрчвөл нэн даруй цохилт өгнө гэж БНАСУ анхааруулав. Сөүл өнөөдөр Шар тэнгист цэргийн сургуулилт хийсний хариуд тус улс ийнхүү мэдэгдэв. Өмнөд Солонгосын 700 гаруй иргэн ажилладаг аж үйлдвэрийн объектыг хаана хэмээн Пхеньян заналхийлэв. Сөүлийн баталснаар Умард Солонгос шунгагч мина харваж Өмнөд Солонгосын “Чхонан” байладааны хөлгийг сөнөөж, 46 хүн амь үрэгдсэн юм. Энэ хэрэг 3-р сарын 26-нд гарсны дараа хоёр Солонгос дайны ирмэгт хүрсэн юм. Умард Солонгос энэ хэрэгт оролцсон тухай мэдэгдлийг Пхеньян үгүйсгэж байна. Оросын бүлэг мэргэжилтнүүд мөрдөн шалгах ажилд оролцохоор Сөүл явахаар бэлдэж байна.