Орос, Хятад улс мансууруулах бодисын наймаатай тэмцэхэд амжилттай хамтран ажиллаж байна. Мансууруулах бодисын наймаанд хяналт тавих Улсын албаны захирал Виктор Иванов пүрэв гаригт Бээжинд сэтгүүлчдэд энэ тухай мэдэгдэв. Мансууруулах бодисын хууль бус наймаатай тэмцэхэд хятадын талтай хамтран ажиллах, мөн яриа хэлэлцээ амжилттай өрнөж байна гэж тэрээр хэлэв. Орос-хятад улс энэ чиглэлээр хамтран ажиллахдаа, хамтарсан ажиллагаа тогтмол явуулж, мансууруулах бодис хууль бусаар худалдахтай холбогдуулан мэдээлэл солилцож байгаа тухай Мансууруулах бодисын наймаанд хяналт тавих Улсын албаны захирал Виктор Иванов хэллээ. Виктор Иванов 5-р сарын 24-өөс Хятад улсад айлчлахдаа хууль бус мансууруулах бодистой тэмцэх хоёр талын хамтын ажиллагааны асуудал, энэ салбарт олон улсын хүч чармайлтыг уялдуулах талаар яриа хэлэлцээ хийж байна. Дэлхийн мансууруулах бодисын 95 орчим хувийг үйлдвэрлэдэг Афганистаны байдалд хоёр тал түгшиж байгаа тухай Виктор Иванов хэллээ.