Орос улсын ерөнхийлөгч экологийн асуудал хэлэлцэхээр пүрэв гаригт  Төрийн зөвлөлийн тэргүүлэгчдийг цуглуулна. Хурлын сэдэв “Хүрээлэн буй орчныг хамгаалахад төрийн зохицуулалтыг сайжруулах тухай” байна. Төрийн зөвлөлийн ажлын хэсгийн дарга Халимагийн ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, Экологи, байгаль орчны сайд Юрий Трутнев нар илтгэл тавина. Аж үйлдвэрлэлд экологийн орчин үеийн стандартыг нэвтрүүлснээр байгаль орчинд хүний сөрөг нөлөөг бууруулна гэж ерөнхийлөгч үзэж байна.