Оросын бүлэг мэргэжилтнүүд Өмнөд Солонгосын “Чхонан” байлдааны хөлөг сөнөсөн хэргийг мөрдөн шалгахаар Өмнөд Солонгос явахаар бэлтгэж байна. Ерөнхийлөгч Д.Медведев лхагва гаригт холбогдох шийдвэр гаргасан юм. Болсон үйл явдлын жинхэнэ шалтгааныг тогтоож, үүнд хариуцлагатай хүмүүсийг илрүүлэх хэрэгтэй гэж тэр үзэж байна. Солонгосын хойгт энх тайван, аюулгүй байдал тогтоох ашиг сонирхолын үүднээс зөрчилдөгч талуудыг хүлээцтэй хандахыг Д.Медведев уриаллаа. “Чхонан” байлдааны хөлөг 3-р сарын 26-нд сөнөж, 46 далайчин үрэгдсэн юм. Умард Солонгосын шумбагч хөлөг шунгагч мина харваснаас байлдааны хөлөг онгоц сөнөсөн гэж олон улсын мөрдөн шалгах комисс үзэж байна. Хоёр Солонгос бараг дайны ирмэгт хүрсэн энэ хэрэгт Умард Солонгос оролцсон гэх дүгнэлтийг Пхеньян эрс эсэргүүцэж байна.