Бээжинд хоёр хоног үргэлжилсэн хятад-америкийн хоёр дахь шатны стратегийн яриа хэлэлцээний үеэр талууд найрсаг үг солилцож, мөн санал зөрөлдөж амжлаа. “Оросын дуу хоолой” радиогийн тйомч Игорь Денисов сэдвийг үргэлжлүүлнэ. Лондонд 2009 оны 4-р сард болсон “их хорийн” дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, мөн БНХАУ-ын дарга Ху Зиньтао нар стратеги, эдийн засгийн яриа хэлэлцээ эхлүүлэхээр шийдсэн юм. Эхний яриа хэлэлцээ 2009 оны 7-р сард Вашингтонд, одоо хариу уулзалт Бээжинд болж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байр сууриа дээгүүр тавихын зэрэгцээ айлын эздэд таатай байх үүднээс “янз бүрийн замаар нэг зорилгод хүрэх” Хятадын өвөрмөц хэллэгийг хүртэл иш татав. Хиллари Клинтоны хэлэх үгийг бэлтгэсэн АНУ-ын Төрийн Департаментын шинжээчид нэлээд хичээжээ. Энэ эдийн засгийн сэдэвтэй  “Давс, төмрийн тухай мэтгэлцээн” хятадын эртний бичгийн дурсгалын хэллэг юм. Эдийн засгийн хамгийн хурц нэг асуудлаар талууд тохиролцоогүй байна. БНХАУ болон АНУ-ын төлөөлөгчид хятадын эдийн засгийн онцлогийн талаарх асуудлын тухайд одоохондоо нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. Вашингтон Хятад улсыг зах зээлийн эдийн засагтай улс хэмээн хүлээн зөвшөөрөхөөс урьдын адил татгалзаж байна. Хятад улс ДХБ-д элсэхэд энэ байгууллагын бүх гишүүн 2016 оноос хэтрэлгүй БНХАУ-ын эдийн засгийн зах зээлийн онцлогийг хүлээн зөвшөөрөх үүрэг хүлээсэн юм. АНУ ямар учраас ийм шийдвэр гаргахаар яарахгүй байна? Оросын шинжлэх ухаан академийн Алс Дорнодын Хүрээлэнгийн профессор Сергей Лузянин ярьж байна.  Үүнд илд, далд хэд хэдэн шалтгаан байгаа гэж профессор Лузянин хэллээ. Хятадын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаатай холбоотойгоор америкчүүд тодорхой хэмжээгээр цухалдаж байгаа. Тиймээс эдийн засгийн статусыг ийнхүү хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ирээдүйн, мөн зарим салбарт өнөөгийн өрсөлдөгчийн өсч, дэвжиж байгаа тухайд улс төрийн далд хариу алхам юм. Конгресс ийм шийдвэр гаргахтай холбоотойгоор журмын мөч гэж байна. Энэ асуудлын эргэн тойронд байнга нөлөөллийн тэмцэл өрнөж байгааг харгалзах хэрэгтэй. БНХАУ-тай тогтоосон харилцааны талаар АНУ-д олон жил өрнөж байгаа маргаантай энэ хамаатай. Асуудал маш энгийн. Бээжинг хамтран ажиллах шаардлагатай түнш, эсвэл хязгаарлах ёстой өрсөлдөгч гэж үзэх үү? Энэ тухайд америкийн бодлого хараахан тодорхойгүй байна. Юанийн ханшийн тухайд талууд өөрсдийн байр суурьт зогсож байна. АНУ юанийн ханшийг бууруулж, импортын эрэлтийг нэмэгдүүлэхийг их хүсч байгаагаа дахин илэрхийллээ. Хятадууд өөрсдийн ашиг сонирхолоос үүдэн ажиллахаа дахин ойлгуулав. Валютын ханшийг шинэчлэх асуудал Хятадын дотоод хэрэг шүү дээ. Юанийн ханшийг шуурхай бууруулахаар гаднаас БНХАУ-д дарамт үзүүлэх нь шинэчлэлд л саад болно гэж хятадын төлөөлөгчид уулзалтын төгсгөлд мэдэгдлээ. Үүнээс гадна АНУ-ын засаг захиргаа дээд зэргийн технологийн бүтээгдэхүүнийг Хятадад экспортлохыг хориглохоо болихоос наана юанийн ханшийг бууруулах асуудлыг шуурхайлах талаар дорвитой хэлэлцэх аргагүй гэж Бээжин үзэж байна. Олон улсын асуудлаас Солонгосын хойгийн байдал хурцадсан Солонгосын сэдэв яриа хэлэлцээнд зонхилж байв. Умард Солонгос шунгагч мина харваснаас Өмнөд Солонгосын “Чхонан” байлдааны хөлөг сөнөсөн хэмээн Сөүлд тараасан бүлэг шинжээчдийн илтгэлд баталсан юм. Үүнтэй холбоотойгоор АНУ Пхеньяны талаар илүү хатуу байр суурь баримтлах талаар  Хятадыг хандуулахыг оролдож байв. Хятад улс нөхцөл байдлыг зохицуулахад хувь нэмэр оруулахаас татгалзахгүй боловч, төлөв байхыг хичээж байна.  Өнөөдөр бид Солонгосын ээлжит хүнд, аюултай хямарлыг харж байна гэж Сергей Лузянин ярьж байна. Түүгээр барахгүй Пхеньяны эсрэг хориг арга хэмжээ авах тухайд АНУ Өмнөд Солонгосыг дэмжжээ. Тэгээд ч Өмнөд Солонгос Хойд Солонгост хэд хэдэн хатуу шаардлага тавьж байна. Харин Умард Солонгос юунд ч буруугүй, хариу цохилт өгч болзошгүй тухай мэдэгдэж байна. Энд Орос, АНУ, Хятад зэрэг “зургаан талын яриа хэлэлцээнд” оролцогч гурав дахь тал үүнд нөлөөлж болох юм. Сөүлийн холбоотон АНУ-д, мөн Пхеньяны холбоотон БНХАУ их боломжтой. Бээжинд болсон стратегийн яриа хэлэлцээний үеэр эхлэлийг нь тавьсан АНУ, БНХАУ-ын харилцаа хэрхэн өрнөхийг бид ажиглана. Хямарал намжих, эсвэл Умард, Өмнөд Солонгосын байдал хурцадах эсэх нь үүнээс их хамаарна гэж профессор Сергей Лузянин үзэж байна.  Бүс нутгийн нөхцөл байдлын тухайд АНУ, БНХАУ урьдын адил Тайваний талаар нэлээд санал зөрөлдөж байна. Америкийн зэвсгийг Тайваньд нийлүүлж байгаа нь Хятад, АНУ-ын хооронд цэргийн харилцаа хөгжүүлэхэд гол саад хэвээр байна. Америкийн төлөөлөгчидтэй яриа хэлэлцээнд оролцсон Хятадын Ардын Чөлөөлөх армийн Ерөнхий жанжин штабын орлогч дарга Ма Сяотянь мягмар гаригт энэ тухай мэдэгдсэн юм. Америкийн ихээхэн хэмжээний зэвсгийг Тайваньд худалдсантай холбогдуулан хятадын тал хоёр орны цэргийн салбарын харилцааг хөгжүүлэхийг хориглосныг Хятад улс цуцлахад хараахан бэлэн бус байна гэж Ма Сяотянь мэдэгдэв. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисовын тайлбарыг хүргэлээ.
Орчуулсан Г.Нарангарав