Казахстаны нийслэл Астанад өнөөдөр КАDEX-2010 зэвсгийн олон улсын анхны үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэнд зэвсэг, цэргийн технологи, IT технологи, харилцаа холбоо, барилга, дэд бүтэц, ар талын хогшил, цэргийн анагаах ухааны эд хэрэгсэл тавьжээ. Орос зэрэг 20 орны 200 гаруй компани бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэн 5-р сарын 29 хүртэл үргэлжилнэ.