“Бритиш петролиум” компани Мексикийн булангийн ёроолд цооногоос асгарч байгаа нефтийг зогсоохын тулд цооногийн амыг цементийн уусмалаар бөглөхөөр оролдож байна. Энэ санаа амжилттай болох эсэх магадлал 60-70 хувьтай гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Энэ төсөл амжилтгүй болбол инженерүүд энэ сарын эцэст цооногийн эвдэрсэн хэсгийг засч, тэнд шинэ хоолой залгаад, нефть, хийг шавхах юм. Мексикийн буланд 4-р сарын 20-нд өрөмдлөгийн тавцанд осол гарчээ. Энэ үеэр 11 хүн үрэгдсэн юм. Байгаль орчинд асар их хохирол учраад байна.