Польшийн нутаг дэвсгэрт америкийн “Пэтриот” пуужин байрлуулах нь Орос, Польшийн итгэлцлийн харилцааг хөгжүүлэх, нийт аюулгүй байдлыг бэхжүүлэхэд нөлөөлөхгүй. Орос улсын Гадаад хэргийн яам энэ тухай мэдэгдэв. АНУ, Польш улс “Пэтриот” агаарын довтолгооноос хамгаалах америкийн пуужингийн батарейг оросын Калининград мужийн хилээс 60 км зайд орших польшийн Моронг хотод байрлуулахаар тохиролцсон байна. Америкийн 100-150 цэрэг тэнд ажиллана.