Бүгд найрамдах Саха буюу Якутын нийслэлд дэлхийн хамгийн хойд хэсгийн дацан барина. Дацанг төвдийн сүм хийдийн уламжлалт загвараар барина. Сүмийг мөнх цэвдэгийн нөхцөлд барих тул зөвхөн суурь нь өөр байна. Барилгыг 2011 онд барьж дууссаны дараа дацанд өдөр бүр ном хурна. Орос улсад нийт 30 орчим дацан байдаг. Буддын шашин шүтдэг Буриад, Тува, Халимагт голдуу сүм хийд байдаг юм. Өвөрбайгалийн хязгаарт 6 сүм ажиллаж байна. Читад долоо дахь дацангийн барилгыг барьж дуусч байна.