Энэтхэгийн ерөнхийлөгч Пратибха Патил 5-р сарын 26-31-нд Хятад улсад төрийн айлчлал хийнэ. Айлчлалын хөтөлбөрөөр Энэтхэгийн төрийн тэргүүн БНХАУ-ын дарга Ху Зиньтао, Хятадын парламентын дарга У Бангуо, Төрийн Зөвлөлийн сайд Вэн Зябаотой уулзана гж Энэтхэгийн Гадаад хэргийн яамнаас уламжлав. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан ийнхүү айлчлахдаа Пратибха Патил Бээжин, Лоян, Шанхай хотод очино. Энэтхэгийн ерөнхийлөгч Хятад улсад айлчилж байгаа нь Энэтхэг улсын удирдлага Хятад улстай дээд түвшинд харилцаатай байх хүсэлтэй байгааг гэрчилж байна гэж Энэтхэгийн Гадаад хэргийн дэд сайд асан, шинжээч Ражив Сикри үзэж байна. “Хятадын ерөнхийлөгч хэдэн жилийн урьд Энэтхэгт ирсэн юм. Одоо бид хариу айлчилж байгаа гэж хэлж болно. Талууд сүүлийн хоёр жил хуримтлагдсан зөрчлөө зохицуулахыг хүсч байгаа бололтой. Энэхүү айлчлал нь Хятадтай харилцаагаа дэмжих хэрэгсэл юм” хэмээн Сикри хэллээ.