Орос улсын парламентын дээд танхим Холбооны Зөвлөл Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд Орос, Белорус, Казахстаны хооронд байгуулсан Гаалийн холбооны суурь баримт бичиг Гаалийн хуулийг баталлаа. Хэлэлцээрт 2009 оны 11-р сарын 27-нд Минск хотод гарын үсэг зурсан юм. Энэ хууль хилээр бараа таваар гаргах, түр хадгалах, мэдүүлэх, гаалийн хяналт тавих, гаалийн төлбөр төлөх зэрэгт хамаатай. Баримт бичигт эрх мэдэл, үндэстэн дамнасан болон үндэсний гаалийн байгууллага, гадаад эдийн засгийн үйл ажиллагаанд оролцогч гишүүн орны эрх, үүргийг тодорхойлсон байгаа. Гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой талуудын хооронд үүссэн маргааныг зөвлөлгөөнөөр шийдэнэ. Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад дээр дурдсан гурван орноос гадна Киргиз, Тажикистан улс багтдаг. Армени, Молдав, Украин улс ажиглагч орнууд байдаг.