Орос улс Сибирь болон Алс Дорнодод байгалийн нөөц эзэмшиж, дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхэд өмнөд Солонгосын хөрөнгө оруулалтыг татах сонирхолтой байна гэж Холбооны Зөвлөлийн дарга Сергей Миронов Москвад айлчилж байгаа Бүгд найрамдах Солонгос улсын Солонгосын сангийн төлөөлөгчидтэй уулзахдаа энэ тухай мэдэгдсэн юм. Оросын эдийн засагт хөрөнгө татахад бүх хүчин чармайлт тавьж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах эрчимтэй ажил өрнөж байгаа талаар тэрээр зочиддоо ярилаа. Төрөөс үндэсний бизнесийг дэмжих арга хэмжээний талаар өмнөд Солонгосын сэтгүүлчдэд мөн мэдээлэв.