Генри Киссинжер Стратегийн Давшилтын Зэвсгийн талаар шинэ хэлэлцээр батлахыг сенат буюу АНУ-ын Конгрессын дээд танхимд зөвлөлөө. Төрийн нарийн бичгийн дарга асан сенатын гадаад хэргийн асуудал эрхэлсэн хороонд хэлсэн үгэндээ хэлэлцээрийг "Орос улстай харилцаагаа шинэчлэхэд дэмжлэг болох алхам" хэмээн нэрлэсэн юм. Орос, АНУ-ын ерөнхийлөгч нарын 4-р сарын 8-нд гарын үсэг зурсан СДЗ-ийн тухай хэлэлцээрийн дагуу цөмийн зэвсгийг гуравны нэгээр хорогдуулна. Оросын парламентын доод танхим буюу Улсын Думд ойрын үед хэлэлцээрийг батална.