Шатрын дэлхийн аварга, оросын тамирчин Александр Костенюк Мачу-Пикчу цом булаалдах тэмцээнд перугийн тамирчин Дейси Кориг хожлоо. Тэмцээн уулын оройд, инкчүүдийн эртний хотын орчинд болсон юм. Шатарчин хожил, 3 мянга 500 долларын шагналаас гадна энэ нууцлаг газрын талаар мартагдашгүй сэтгэгдэлтэй үлджээ.