Польшийн ерөнхийлөгч Лех Качиньскийн нисэх онгоц осолдох үеэр нисэгчийн бүхээгт Польшийн Агаарын зэвсэгт хүчний ерөнхий командлагч Анжей Бласик байжээ. Нисэх онгоцны ослыг мөрдөн шалгах улсын комиссийн дарга Эдмунд Клих орон нутгийн телевизийн сувагт энэ тухай мэдэгдэв. Үүний зэрэгцээ нисэгчдэд ямар нэг дарамт үзүүлсэн гэх мэдээлэл байхгүй болохыг тэрээр тэмдэглэллээ. Польшийн засгийн газрын нисэх онгоц 4-р сарын 10-ны өглөө эргэн тойрны байдал муу харагдаж байсан нөхцөлд буухдаа осолдсон юм. Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский зэрэг онгоцонд явсан 96 хүн бүгд үрэгджээ.