Ерөнхийлөгч Д.Медведевийн даалгавраар Орос улсын Онц байдлын яам үерт автсан Польшид хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Польшийн талын хүсэлтээр ус шавхах хөөрөг, резин завь, зөөврийн цахилгаан станц ачсан тээврийн нисэх онгоцыг тийш илгээжээ. Европыг хамарсан байгалийн гамшигт Польш хамгийн их хохирсон юм. Тэнд 15 хүн амь насаа алджээ. Аадар борооны улмаас голын ус эргээс хальж, хэд хэдэн суурийн усанд автсан байна. Тус улсад эд материалын асар их хохирол учиржээ.