Хань ижил, үр хүүхэд, ач зээтэйгээ амрахаас өөр сайхан амралт гэж үгүй билээ. Эрхүү хотын “Байгалийн нүүдлийн нутаг” гэр бүлийн аялалын клубын дарга Дарима Цырендагбаева ийнхүү ярьж байна. Тэрээр энэ үгийн утгыг сайн мэдэнэ. Эрхүү, Улаан-Үд хотод 10 жил ажилласан “Байгалийн морьт бүсгүйчүүд” онц хүнд нөхцөлд аялдаг эмэгтэйчүүдийн клубыг олон хүн мэддэг. Дарима энэ клубын удирдагчдын нэг байсан юм. Аялагч бүсгүйчүүд энэ хугацаанд Калининградаас Владивосток хүртэл автомашинаар уралдаж, Монголын тал нутгийг туулж, өвлийн улиралд Байгал нуурт очиж байжээ. Клубын гишүүд зөвхөн эмэгтэйчүүд байх утгагүй гэж үзжээ.  Мэдээж хэрэг ойр дотны хүмүүстэйгээ чөлөөт цагаа өнгөрөөж, амрах сайхан шүү дээ гэж Дарима Цырендагбаева ярьж байна. Аялах тоолонд хүүхдүүдээ авч явах эсэх, зөвхөн механикчид явахыг зөвшөөрдөг байсан тул эрэгтэйчүүдийг аялалд оролцуулах эсэх асуулт урган гардаг байв. Үүнээс гадна аялалын үеэр ойр дотны хүмүүстэйгээ сэтгэл хөдлөл, мэдлэгээсээ хуваалцахыг хүсч байлаа. Тиймээс 2008 онд “Байгалийн нүүдлийн нутаг” нэртэй шинэ клуб байгуулжээ. Нас, хүйс, сонирхолоос үл хамааран хүссэн хүн бүр клубын гишүүнээр элсэх боломжтой. Өсвөр насныхнаас өгсүүлээд хижээл насны хүмүүст аялал сонирхолтой, танин мэдэхүйн ач холбогдолтой, онц ер бусын байлгахад хаашаа явсан дээр вэ? Гэр бүлийн клубын “нүүдэлчдэд” хаашаа аялах нь тодорхой байлаа. Тэд  2008 оны 2-р сард Монголын нутгаар анх удаа аялж, Хөвсгөл нуурын мөсийг гаталжээ. “Байгалийн нүүдлийн нутаг” клубынхан энэ оны 7-р сард  дахин Монголын нутгаар аялах гэж байна. Тэд “Нүүдлийн соёл иргэншлийн мөрөөр” нэрийн дор автомашинаар уралдана. Автомашины уралдаанд таван баг оролцоно. Эрхүү хотоос дөрөв, Буриадаас нэг баг энэ аялалд оролцоно гэж Дарима Цырендагбаева ярьж байна. Тэд өөрсдийн машинаар хүүхдүүдтэйгээ  аялна. Үндсэндээ 12-15 насны өсвөр насны хүүхдүүд байна. Надтай хамт 15 настай ач охин маань аялна. Миний охин ертөнцийг телевиз, киноноос бус байгалийн сайхныг нүдээр харах тул би баяртай байгаа. Аялагчид 3 долоо хоногт 7 мянга орчим км зам туулах бодолтой байна. Тэд Эрхүү хотоос Улаан-Үд, дараа нь Улаанбаатар, Мандалговь, Даланзадгад, Арвайхээр хот орж, Барнаул, Абаканаар дайран төрөлх хотдоо ирнэ. Эртний соёлын гал голомтод олон нийтийн анхаарлыг хандуулахад энэ аялал чиглэж байна гэж “нүүдэлчид” ярьж байна. Аялагчдын холбоо барьсан орон нутгийн судлалын музейн ажилтнууд тэдэнд энэ талаар тусална. “Нүүдэлчний замаар” нэртэй баримтат киноны зураг авах төлөвлөгөөтэй байна. Аялагчиддаа аян замдаа сайн явахыг ерөөе.
<сонсох>
Орчуулсан Г.Нарангарав