БНАСАУ-тай харилцаа хурцадсантай холбогдуулан Өмнөд Солонгосын “Кориан эйр” нисэх компани Сөүл Москвагийн чиглэлийн нислэгийн маршрутыг өөрчиллөө. Одооноос нислэг Умард Солонгос бус Японы агаарын орон зайгаар өнгөрнө. Үүний улмаас нисэлгийн хугацаа нэг цагаар нэмэгдэх ч, тасалбарын үнэ өөрчлөгдөхгүй гэж нисэх компанийн хэвлэлийн алба тэмдэглэв. “Чхонан” байлдааны хөлөг Шар тэнгист сөнөсний дараа Солонгосын хойгийн байдал хурцадсан юм. Хөлөгт явсан 46 далайчин бүгд үрэгджээ. Умард Солонгосын харвасан шунгагч мина хөлгийг сөнөөснийг мөрдөн шалгалтаар тогтоосон байна. Асуудлыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөр хэлэлцүүлэхээр оруулж, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир цэргээ байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулжээ.